
Монголчуудын
уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл
хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн
дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам өнгөрөгч бямба гаригт /07.13/ болох байсан
ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшилсон. Тухайн өдөр бороотой байсан тул зохион байгуулагчдын зүгээс наадмын товыг хойшлуулж,
ирэх бямба гаригт буюу энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар
болжээ.
"Дээлтэй Монгол-2013"-аас хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай
хүүхэд, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт
олноороо идэвхтэй оролцсон байгууллагад, монгол үндэсний дээлтэй
гадаадын шилдэг оролцогчийг нарыг шалгаруулах юм.