7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай
түвшинг даваад байна. Мөн Хэнтэй нуруунаас эхтэй Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор, Увс нуурын сав Хархираа, Хянганы нуруунаас эхтэй Халх голууд үерийн түвшинг тус тус давсан байна. Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо, зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зарим газраар өмнөөс хойш эргэж секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Зүүн зүгийн нутаг болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос екундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
16,18-нд зарим газраар, 17-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө22-27 градус дулаан байна.