
Өнөөдөр найм дахь өдрийн барилдаан болж, их аварга Хакүхо Аминишикиг давснаар найман даваатай ганцаараа тэргүүлж байна. Харүмафүжи Чиётайрюүд унаснаар зургаан даваа, хоёр унаатай болоод байна. Котоошюү комүсүби цолтой барилдаж буй А.Хүчитбаатарыг, Кайсэй Шотэнро Д.Нямсүрэнг давснаар долоон даваатайгаар Хакүхогийн араас нэхэж явна. Харүмафүжи, Чиётайрюү, Какүрюү, Аойяма болон Котошёогикү нарын бөхчүүд зургаан даваатай явна.
Маргааш их аварга Хакүхо хоёр даваа, зургаан унаатай Гоэйдотой, Харүмафүжи дөрвөн даваатай Миёогирюүтой барилдана. Долоон даваатай Кайсэй Ваканосатотой /4-4/, Котоошү зургаан даваатай Чиётайрюүтай оноолт таарчээ. Харин зургаан даваатай яваа Какүрюү, Котошёогикү нарын хувьд маргаашийн барилдаан учраа таарсан байна.