Kindle танхим цахим номоор үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Kindle танхим цахим номоор үйлчилнэ

Kindle уншлагын танхим АНУ-ын номын сангуудын жагсаалт дахь цахим номоор үйлчлэх тухай Амазон компанийн төлөөлөгч мэдэгдлээ. Энэ үйлчилгээ үнэ төлбөргүй байх бөгөөд Kindle сайтыг ашиглагчид бүгд үйлчлүүлж болох юм гэж The Wall Street Journal тодотгож байгаа юм.

Цахим ном нь цаасан номын адил тодорхой хугацаатай байхаас гадна хэрэв уншигчид тухайн номыг авахыг хүсвэл Амазон интернэт дэлгүүрээс худалдан авах боломжтой аж.

Номын сангийн програм нь Kindle Library Lending нэртэй байх бөгөөд АНУ-ын 11 мянган номын сан энэ програмд оролцох юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж