Хэлмэгдсэн байгаль хамгаалагчийг шагнав

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хэлмэгдсэн байгаль хамгаалагчийг шагнав

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дөнгөж саяхан ой хамгаалагч А.Вандан-Очирт мөнгөн шагнал гардууллаа. Тэрбээр Төв аймгийн Борнуур сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа байгаль орчинд 76.2 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг илрүүлэн төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө хилс хэргээр шийтгэгдэн хоёр жил хоригдсон юм. Түүний гэм буруугүйг хуулийн байгууллагаас тогтоож, 2009 онд цагаатгасан. Харин өнөөдөр хилсээр хоригдож хохирсныг нь харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас А.Вандан-Очирт мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн аж. Сайд Л.Гансүх шагналыг гардуулж, амжилт хүссэн байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж