Юнкер Люксембургийн Ерөнхий сайдад нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Юнкер Люксембургийн Ерөнхий сайдад нэр дэвшинэ

Авлига болон тагнан чагнасан хэргээр огцорсон 18 жилийн турш ерөнхий сайд хийсэн Жан-Клод Юнкер ээлжит бус парламентын сонгуульд оролцоно. Тэрээр дахин Засгий газрыг толгойлох магадлалтай аж.

Люксембургийн ерөнхий сайдаас долдугаар сарын 10-нд огцорсон Жан-Клод Юнкер парламентын ээлжит бус сонгуульд оролцоно. Христийн нийгмийн ардын нам Юнкерийн нэрийг дахин ерөнхий сайдад дэвшүүлээд байна гэж долдугаар сарын 12-ны өдөр ДЕПА агентлаг дамжуулав.

Сонгуулийн тов тодорхойгүй, аравдугаар сарын 20-нд явагдах бололтой. Энэ талын шийдвэрийг Люксембургийн Агуу герцог Анри гаргах юм. Ирэх сонгуулиар ХНАНам ялах магадлалтай учраас 58 настай Юнкер Засгийн газрыг толгойлох бололтой.

“Люксембург улсын тагнуулын албатай” (SREL) холбоотой  дуулианы улмаас ХНАН-ын эвслээс социалистууд гарч улс төрийн хямрал үүсгэсэн юм. Сануулахад, Жан-Клод Юнкер энэ бичил улсын Засгийн газрыг 1995 оноос хойш тасралтгүйгээр толгойлсон ба өмнө нь 1989-2009  онуудад Сангийн сайд, 2005-2013 онуудад Еврогруппын даргаар ажиллаж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж