Энэхүү сургалтаар оролцогчидод НҮБ-ын ДДКГ-ын Ази-Номхон далайн бүсийн олон нийттэй харилцах ажилтан, хатагтай Кэтти МкКенсий, Бээжин дэх Бүсийг хариуцсан төвийн ахлах ажилтан, сургагч багш, ноён Лам Най Жит, Монгол дахь салбарын ажилтан Д.Эрдэнэбулган нар НҮБ-ын Дүрвэгсдийн Дипломат Консулын Газрын түүх, 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц, түүний зорилго, гол заалтууд болон тодорхойлолтуудын талаарх мэдээллийг өгсөн дүрвэгсдийн хуаранд болж байгаа тухайн нөхцөл байдлын тухай видео бичлэг, дүрвэгсдийн бодит яриаг судлан, дүрд хувиран дүрвэгч гэж хэн бэ, тэд яагаад дүрвэн зугтах шаардлагатай болдог вэ, орогнол эрсэн орондоо хэрхэн амьдардаг, тэдний аюулгүй байдал, түр зуурын хамгаалалтын наад захын хэрэгцээний талаар мэдлэгээ дээшлүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Дүрвэгсдийн асуудлаар сургалтанд хамрагдав
Энэ жил Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенцийн 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дүрвэгсдийн Дээд Комиссорын Газрын Монгол дахь салбар, Парламентчдын шадар туслахуудын холбоо хамтран УИХ-ын гишүүдийн ажлын албаныханд зориулан өнгөрсөн амралтын өдрүүдэд сургалт зохион байгуулсан байна.