
Тодруулбал Тод манлай уяач Д.Ононгийн аварга хээр болон улсад хоёр айрагдсан хурдан буурал азарга нь мөн л энэ нутгийн унаган адуу. Их хурд анхдугаар уралдаанд айрагдсан Шагдарын хул, энэ цагт ид хурдалж байгаа Манлай уяач Б.Содномцогийн дарцаг зээрд, Ш.Адьшаагийн хонгор үрээ …. гээд нэрлээд байвал энэ нутгийн унаган хурдууд уртаас урт цуваа үүсгэх нь дамжиггүй ээ… Уншигч та бүхэндээ Уулбаян сумын баяр наадмын мэдээллийг хүргэе.
Азарга: 60 гаран
1. Асгат сумын уяач Дашдоржийн халтар
2. Уулбаян сумын САУ Намжилзавын Ганзоригийн цагаан. Өнгөрсөн соёолон түрүүлээд шүдлэндээ мөн түрүүлсэн. Энэ жил хавчиг азарга.
3. Мөнххаан сумын уяач Алтансүхийн Батбаянгийн хонгор. Хурдан саарал морьтой Алтансүхийн хүү.
4. Уулбаян сумын САУ Цэвээндоржийн Даваасүрэнгийн хонгор халзан. Өнгөрсөн жил Түвшинширээ сумын 80 жилийн ойд айрагдсан.
5. Уулбаян сумын ААУ Бадмын Агвааны ягаан. Д.Ононгийн хээр морины унаган эзэн Агваан багш.
Их нас: 80 гаран
1. Уулбаян сумын САУ Лувсанцэрэнгийн Батболдын саарал.
2. Уулбаян сумын уяач Тогоогийн Хүрэл-Эрдэнийн хүрэн
3. Уулбаян сумын САУ Дамдингийн Баярсайханы хонгор
4. Уулбаян сумын САУ Пяранлайн Сүрхийбаатарын бор халзан
5. Уулбаян сумын САУ Чулаанбаатарын Баднагаравын хонгор. Өнгөрсөн жил сумынхаа наадамд айрагдсан.
Соёолон:100 гаран
1. Асгат сумын уяач Дашдоржийн халтар
2. Уулбаян сумын уяач Намжилжавын Ганбаатарын хүрэн
3. Баруун-Урт сумын уяач Л.Зоригтбадралын хүрэн халзан
4. Уулбаян сумын уяач Б.Эрдэнэсүхийн хүрэн
5. Уулбаян сумын САУ Эгээгийн Ганбаатарын ягаан
Хязаалан: 110 гаран
1. Уулбаян сумын уяач Долгорын Очирбатын хээр
2. Уулбаян сумын уяач Базаррагчаагийн Бямбарагчаагийн халтар. Даага, шүдлэндээ олон айрагдаж түрүүлсэн хурдан үрээ. Өнгөрсөн жил сумандаа бас айрагдсан. Даагандаа түрүүлсэн.
3. Уулбаян сумын уяач Оргойн Мөнхдоржийн хар. Өнгөрсөн жил сумандаа айрагдсан.
4. Уулбаян сумын уяач Батсуурийн Арсланбаатарын зээрд
5. Уулбаян сумын уяач Лашийн Хүрэлсүхийн хонгор
Шүдлэн: 100 гаран
1. Уулбаян сумын уяач Сарангэрэлийн Буянбадрахын хээр
2. Уулбаян сумын САУ Цэвэгмидийн Цогбадрахын хүрэн
3. Уулбаян сумын уяач Тогоогийн Бямбасүрэнгийн хонгор
4. Уулбаян сумын уяач Аюушийн Эрдэнэхүүгийн хээр
5. Уулбаян сумын Гомбодоржийн Галбадрахын хонгор
Даага: 60 гаран
1. Уулбаян сумын уяач Чулуундоржийн Төмөрсүхийн хүрэн
2. Уулбаян сумын уяач Дуламсүрэнгийн Мөнхжаргалын хээр
3. Уулбаян сумын уяач Шагдарсүрэнгийн Энхтөрийн ягаан
4. Улаанбаатар хотын уугуул Уулбаян сумын уяач Л.Баярсайханы халтар
5. Уулбаян сумын уяач Нямаагийн Ууганбаатарын хүрэн тус тус түрүүлж айрагдан түмэн олноо баясгалаа
Эх сурвалж: http://tod.hiimori.mn