“Хамаг Монгол” тоглолт Улаан-Удэд болно

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

“Хамаг Монгол” тоглолт Улаан-Удэд болно

“Хамаг Монгол” тоглолт энэ сарын 14-нд Улаан-Үдэд болохоор товлогдсон байна.

Монгол улсын  гавьяат жүжигчин Самандын Жавхлан уг төслийг санаачилсан бөгөөд Халимагийн ардын дуучин Шаран Бадам-Хаалга, Тувагийн гавьяат жүжигчин, хөөмийч Сайдаш Монгуш, Өвөх Монголын дуучин Машбатын Баясгалан, Буриадын жүжигчин Чингис Раднаев нар тоглолтод оролцоно.

“Хамаг Монгол” төслийн зорилго нь Монгол, Буриад, Тува, Өвөр Монгол, Халимаг зэрэг ахан дүүс ард түмний соёлын солилцоог хийхэд оршино хэмээн Буриадын хэвлэлээр өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж