
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 10 дахь илтгэлийг УИХ-д өргөн барихаар болжээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д илтгэдэг уламжлалын дагуу тус комиссоос дээрх итгэлийг маргааш 14.30 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барих бололтой. Уг илтгэлд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт багтсан байна.
Ж.ГЭГЭЭ