Энхийг сахиулагчид эх орондоо газардлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид эх орондоо газардлаа

Афганистан улсад явагдаж буй тогтвортой эрх чөлөө ажиллагаанд оролцсон    МУ-ын Зэвсэгт хүчний цэргийн багийн  гуравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн болох    200  алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд өнөөдөр 12.10 цагт Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Цэргийн бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай, АНУ-аас  Монгол Улсад суугаа элчин сайд С.Эдлтон, Батлан хамгаалах яамны удирдлагууд  угтан авч  баяр хүргэсэн юм. ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандаж “Дэлхийн халуун цэг Афганистан улсад үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэргийн багийн  нийт бие бүрэлдэхүүнд  баяр хүргэе. Бид цаашдаа Афганистан улсад 400 алба хаагчаа үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж