
Уул уурхайн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтыг Авто тээврийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулж байна. Дээрх байгууллагуудаас хамтран мэргэшсэн жолооч бэлтгэх 13 байгууллагыг саяхан тендерээр шалгаруулжээ. Энэхүү 13 байгууллагын сургалт явуулах эрхийг өнөөдөр өгсөн байна. Уул уурхайд гарч байгаа ослын багагүй хувь нь жолоос нартай холбоотой. Тиймээс мэргэшсэн жолооч бэлтгэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэн ийнхүү шийдвэр гаргасан байна.
Ж.ГЭГЭЭ