
Үндэсний их баяр, наадам Хүй долоон худагт дааганы уралдаанаар үргэлжлэх гэж байна. Хөл, хөдөлгөөн их байгаа энэ үед хүүхэд эцэг, эхээсээ төөрөх нь их байгаа тухай цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн анхааруулсаар байна. Өчигдрийн хувьд, 15 хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн бол өнөөдрийн байдлаар долоон хүүхэд Хүй долоон худагийн цагдаагийн хэсэг дээр иржээ. Хурдан морины талбайд чанга яригчаар аливаа зөрчлөөс сэрэмжлүүлж буй бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ Хүй долоон худгийн цагдаагийн хэсэгт ирж хүүхдээ авсаар одоо нэг хүүхэд үлдсэн юм байна. Тиймээс хүүхдээ хараа хяналтгүй орхилгүй сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
У.БОЛОР