Хүн бүр 800 ам.долларын өртэй

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хүн бүр 800 ам.долларын өртэй

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн нээлттэй сонсгол өчигдөр болж өндөрлөсөн. Энэ сонсголын үеэр Төрийн бус байгууллагын төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээлийн талаар хууль тогтоогчдод дуулгасан юм. Энэ үеэр Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож өнгөрсөн оны сүүлээр Төрийн бус байгууллагынхан гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, түүний үр дүн, түүнд төрийн бус байгууллагуудын оролцооны тухай мэдээлэл авахаар хүсэлт бүхий албан бичгүүдийг бүх яамдад явуулсан талаараа ярив.

Тэрээр “Мэдээлэл авахад маш хүндрэлтэй байсан бөгөөд ихээхэн хугацаа шаардаж байсан. Иймд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дэмжлэг авсан боловч ирүүлсэн мэдээлэл нь мөн л хангалтгүй байсан. Гэвч гадаадын зээл тусламжийг Монголын ард түмний нэрээр авч байгаа тул судалгааныхаа үр дүнг заавал гаргахаар шийдсэн. Ямартаа ч уг судалгааны дүнд 2010 оны 12-р сарын 31 ны байдлаар нэг хүнд оногдох зээлийн өр ойролцоогоор 800 ам долларт хүрээд байгаа гэх дүгнэлтэнд хүрсэн” гэв. Түүнчлэн “мэргэжлийн мэдээлэл сайтай судалгааны багийнханд ийм хүндрэлтэй байхад энгийн хүмүүст бол бүр ч хаагдмал байгаа” гэсэн байна.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж