
Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь
сэргэдэг гэгддэг соёолонгийн уралдааныг Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Эрдэнэчулууны шарга үрээг унан үзэж, айргийн тавд орсон морьдын
тоосонд орон хийморь юугаа сэргээж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүй долоо худагт асар барьсан бөгөөд түүний асарт зочид гийчид ихтэй байна.
Ерөнхийлөгчийг дагалдан яваа бие хамгаалагчид нь мөн хүлэг морьд унажээ.
Д.ЖАРГАЛ