Дуучин Д.Болдын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдын мэндчилгээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд фейсбүүк хуудсаараа дамжуулан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж, монгол дээлтэй, морьтой зургаа нийтэлжээ.

Өнгөрсөн жил гэр бүлээрээ улбар шар өнгийн “хүннү” загварын дээлээр гоёж байсан тэрээр энэ жилийн наадмын гоёлдоо энгийн загвар бүхий шаргал дээл сонгожээ.  Тэрээр 11 дэх бие даасан “R&B POP” цомгийн ажилдаа анхаарахаас гадна “3 охин” хамтлагийн шинэ цомгийн продюсераар ажиллаж байгаа юм. Түүнчлэн “Камертон 2” шоунаас төрсөн шинэ хамтлагийн анхны цомгийн хөгжмийн ажлыг ч хариуцаж байгаа гэнэ лээ.

А.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж