Хүй долоон худагт хуушуур 800-1000 төгрөгөөр худалдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт хуушуур 800-1000 төгрөгөөр худалдаж байна

Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт соёлын арга хэмжээгээр үргэлжилж байна. Жилийн жилд наадмын өнгийг хүчит бөх, сур харваа, хурдан мориор шинжихээс гадна наадамчин олны хэрэгцээг хангах үзвэр, үйлчилгээгээр тодорхойлдог. Энэ жилийн хувьд одоогийн байдлаар Хүй долоон худагт наадмын хуушуур 800-1000 төгрөгөөр худалдаж байна. Хүй долоон худагийн зохион байгуулалт сайн байгаа бөгөөд наадамчин олны тав тухыг бодож хуушуур, хүнс зарах талбай болон соёлын арга хэмжээ болох газруудыг цементээр цутгаж хийсэн юм. Үүнд наадамчин олон сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан. Жил бүр шороон дунд хуушуур хийж, худалдаж байна гэсэн шүүмжлэлийг ийнхүү залруулж, хуушуур хийх гэрүүд цементээр цутгасан талбайд байрлаж, наадамчин олонд үйлчилж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж