Хамгийн эрэлттэй нь “00”

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Хамгийн эрэлттэй нь “00”

Энэ жилийн наадмаар хүмүүс нэг санаа амар хуушуур, шорлогоо идэж, ус ундаагаа ууж байна. Учир нь төв цэнгэлдэхийг тойруулаад “нэг удаагийн” 00 нэлээд хэдийг тавьжээ. Нэг удаагийн гэхийн учир нь эл бие засах газрыг наадмын дараа нүүлгээд аваад явах боломжтой бөгөөд сэндвичээр барьснаараа онцлог юм. Гэвч наадамчдад хамгийн эрэлттэй зүйл нь ариун цэврийн өрөө хэвээр байна. Наадмын нээлтээ үзсэн хүмүүс нийтийн 00-ийн гадна уртаас урт дараалал үүсгэн дугаарлан зогссон байлаа. Өнөө маргааш хоёр өдөр цэнгэлдэхэд 00 ажиллуулсан хүмүүс багагүй орлого олохын дээр боловсон 00 барих төсөл ч боловсруулж болох нь.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж