Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы пүрэв
гаригийн
үдээс өмнөх
хуралдаанаар
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба
мэдээлэл авах эрх, эрх ч
өлөөний тухай хуулийг дагаж мөрдөх
журмын тухай хуулийн төслийг
хэлэлцээд гиш
үүдийн 86 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дээрх хууль
батлагдсан н
өхцөлд төрийн байгууллагуудын мэдээлэл олон нийтэд ил болох юм. Тодруулж хэлбэл, иргэн хүн төрийн
байгууллагуудын
үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авах эрх энэ хуулийн хүрээнд үүсэх юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчид болоод
бизнесийн б
үлэглэлийнхний мэдэлд байгаа үед энэ хуулийг батлаад үр дүн гарахгүй. Эхлээд мэдээллийн хэрэгслийг хараат бус
болгох ёстой” хэмээн
үзлээ.  Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Х
үрэлбаатар “Энэ хуулийн хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг
ил тод болгож, иргэд х
үссэн мэдээллээ олж авах боломжийг нээлттэй болгоход чиглэж байгаа болохоос хэвлэл
мэдээллийн байгууллагын эрх ч
өлөөний тухай асуудал нь тусдаа хуулиар зохицуулагдах
учиртай”
гэсэн хариулт өгч байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж