Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

18.36.54 байшин

АНУ-ын Коннектикут мужид босгосон энэ сонирхолтой байшинг Даниэль Либескиндын зураг төслөөр  зөв бус хэмжилтийн стилиэр босгожээ.

 Коннектикутад  Даниэль Либескиндийн барьсан энэ байрны нэрийн 18.36.54 гэсэн тоонууд  ямар нэгэн утга санаа, түүхэн он сар, утга илэрхийлээгүй. Харин эдгээр тоонууд нь 18 хавтан, 36 цэг, 54 шугамыг заажээ.

Энэ нь америк уран барилгын “далд” илгээлт аж. Либескинд  янз бүрийн хэлбэр хэмжээтэй, олон өнцгийг үүсгэн, таслагдсан мэт 200 квадрат футын талбай бүхий байрныхаа элементүүдийг тооцжээ. Байрны дотоод орон зай нь ч гадна талынх шигээ бас л элдэв өнцөг булантай.

Буруу хэлбэрийн геометрийн биетүүдэд дурласан энэ уран бүтээлчид санаагаа хэрэгжүүлэхэд тасалгаануудын хоорондын холбоос, элдэв хурц, мохоо өнцөг гарган тодруулсан номын шүүгээ, буйдан, жижиг ширээ зэрэг тавилга ихээхэн тус болжээ.
 
Байшинд хүрэн, цайвар, цагаан натураль өнгө давамгайлна. Гадаад өнгийг нь гялгар зэсэн парелаар, дотор талыг нь бараан өнгийн модоор бүржээ. Ер бусын байрны элдэв өнгийн завсар зайгаар нь 250 настай царс моднууд,   байгалийн үзэсгэлэн харагдана. Уг байрыг 2010 онд  Коннектикут мужид босгосон боловч гэрэл зурагчин Николас Коенгийн буянаар саяхнаас л хүмүүс мэдэх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж