Зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-13-нд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх захууд ажиллахгүй амарна. Захуудын ихэнх нь энэ сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх бол “Нарантуул” худалдааны төв энэ сарын 19-нийг хүртэл, “Хархорин” зах энэ сарын 17-нийг хүртэл ажиллахгүй амрах ажээ.

“Нарантуул”  худалдааны төв:
долдугаар  сарын 11-19-ний өдрүүдэд амарна.

“Хар хорин” худалдааны төв: энэ сарын 11-16-ны өдрүүдэд амран, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

“Барс” худалдааны төв: наадмын өдрүүдэд буюу долдугаар  сарын   11, 12, 13-нд амарна. 

“Хүчит шонхор” худалдааны төв: энэ сарын 11-15-нд амарна.

“Да хүрээ трейд” техникийн зах: энэ сарын 15-нийг хүртэл амарч,  долдугаар сарын 16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж