Наадмын өдрүүдэд ямар банкууд ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Наадмын өдрүүдэд ямар банкууд ажиллах вэ?

Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний баяр наадмын өдрүүдэд орон даяар амрах бөгөөд үйлчилгээний газрууд ажиллаж байна. Ялангуяа банкууд 11, 12, 13-ны өдрүүдэд харилцан адилгүй цагийн хуваариар ажиллахаар болжээ. Ийнхүү баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулъя.

“Голомт” банк

Долдугаар сарын 11-нд бүх салбар нэгжүүд амарна

Долдугаар сарын 12-нд
“Солонго”, “Ард ”, “Москва”, “Цамбагарав”, “Сансар”, “120 мянгат” тооцооны төвүүд 10.00-18.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 13-нд
“Зээлийн төв” /Мэргэжилтний 20-д байрлах/, “Тамир” /Хорооллын мянган нэрийн барааны дэлгүүрийн ойролцоо байрлах/ , “Баянзүрх” /13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах /, “Зайсан” тооцооны төв 11.00-17.00 цагийн хооронд ажиллах юм байна.

“Худалдаа, хөгжлийн банк”

Тус банк нь баяр наадмын өдрүүдээр ерөнхийдөө амрах ч зарим салбар нэгж нь харилцан адилгүй цагийн хуваариар ажиллар болсон байна. Тухайлбал,

Долдугаар сарын 11-нд
“Картын үйлчилгээний төв” /нэгдүгээр сарын урд байрлах/, 220 мянгат тооцооны төв

Долдугаар сарын 12-нд
“Сансар”, “Богдхан” салбар

Долдугаар сарын 13-нд
“Баянзүрх”, “Төв салбар”, “Нархан” тооцооны төвийн өргөтгөл, “Хархорин” тооцооны төвийн өргөтгөл, “Шинэ Дархан” тооцооны төв

Долдугаар сарын 14-нд “Эрдэнэс” тооцооны төв, “Дөчин мянгат” ,”Хархорин” тооцооны төвийн өргөтгөл, “Замын Үүд” тооцооны төвийн нэгдүгээр касс тус тус ажиллах юм байна.

“Хадгаламж банк”

Хадгаламж банк мөн баяр наадмын гурван өдрөөр нийт салбараараа амрах бол Барилгачдын талбайн урд талд байрлах Төв салбар нь ажиллах ажээ.

“Хаан банк”

“Хаан” банк долдугаар сарын 13-наас энгийн цагийн хуваариар ажиллах ажээ.

Бусад банкуудын хувьд долдугаар сарын 14-нөөс энгийн цагийн хуваариар ажиллахаар болсон байна. Сануулахад баяр наадмын эдгээр өдрүүдэд ажиллах банкны салбарууд дээр орлого, зарлагын гүйлгээг хийх бөгөөд зээл авах, данс нээх зэрэг үйлчилгээ хийх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж