Азарга гарааны зурхай руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Азарга гарааны зурхай руу хөдөллөө

Сүргийн манлай хурдан азарганууд гарааны  зурхай руу хөдөллөө. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 204 хурдан буян бүртгүүлснээс хурдан морь сонирхогчдын эчнээ танил  улс бүсийн наадмын дөрвөн түрүү, дөрвөн айргийн эзэн Б.Наранхүүгийн Монгол хээр, Даян түмний эх улс бүсийн наадмын хоёр түрүү, нэг айргийн эзэн Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан болон төрийн наадмын түрүү аймгийн Алдарт уяач Х.Цогтсайханы Сүмбэн зээрд , Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд, аймгийн Алдарт уяач П.Батсайханы Гуулин  зээрд ,гурван бүсийн наадамд айрагдаад “Хөвсгөл зам” ХХК-ийн захирал Т.Болдбаатарын халиун, төрийн наадмын айраг, төвийн бүсийн түрүү Т.Сугарын хул, бүсийн наадмын айраг түрүүн эзэн П.Цэгмидийн Шуурган хүрэн, зүүн бүсийн түрүү Ц.Бат-Эрдэнийн алаг, Манлай уяач Ч.Улааны хүрэн, аймгийн Алдарт уяач Р.Рашийн буурал, төрийн наадмын аман хүзүү Ц.Бямбасүрэнгийн хүрэн зэрэг олон хурдууд морджээ.

Азарга барианд орох торгон мөчид эргэн уулзая.

А.МӨНХ
Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж