Ихэнх нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
13 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 7 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын
16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж