Солонгос хүү гялалзаж, Япон эмэгтэй түүх бичлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Солонгос хүү гялалзаж, Япон эмэгтэй түүх бичлээ

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон” Английн Лондон хотноо All England Club-т 14 хоногийн турш болж өнгөрсөн.

127 дахь удаагийн энэ жилийн “Уимблдон”-ны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэмцээний 14-т эрэмбэтэй тоглосон Францын Марион Бартоли түрүүлж, Франц түмнийг баярлуулсан. Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Энди Мюррей тэргүүлж, Их Британи тамирчиний 76 жил тасалдаад байсан "Уимблдон"-ы түрүүг авчирч ард түмнээ баярлуулсан. Мөн эрэгтэй хосын төрөлд АНУ-ын ихэр ах дүүс Боб, Майк Брайн түрүүлж, оны гурван "Их дуулга"-д дараалан түрүүлж, Golden Slam Grand цолыг хүртсэн билээ.

Үйл явдал дүүрэн өнгөрсөн тэмцээнд Ази теннисчдийн тоглолт олны хараанд өртлөө. Тэдний дунд өсвөрийн хөвгүүдийн тэмцээний дэд аварга БНСУ-ын теннисчин Чон Хён, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Япон тамирчин Кимико Датэ Крумм нарын гаргасан амжилт олон улсын анхааралд зүй ёсоор өртсөн юм.

Өмнөд Солонгосын Чон Хён хөвгүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд шалгарлаа

Өмнөд Солонгосыг төлөөлөн хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон БНСУ-ын залуу теннисчин Чон Хён шилдэг тоглолтуудыг үзүүлж шигшээд шалгарсан.

16 настай Чон Хён хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө эхний тойргуудад АНУ, Канадын хөвгүүдтэй оноолт таарсан ч тэднийг хөнгөхөн хожсон. Харин гуравдугаар үед түүний өрсөлдөгч хөвгүүдийг тэргүүлэн тоглож буй Австралийн теннисчинтэй оноолт таарсан. (ITF (International Tennis Federation)-ийн сүүлийн чансаагаар Австрали теннисчин 218-д, Чон Хён 514-д бичигдэж буй.) Гэсэн ч Өмнөд хүү аваргыг давж аварга болдгийн адилаар Австрали теннисчнийг 6:2, 6:2-ийн харьцаагаар хоёр үеийн турш буулган авч цааш тоглох эрхээ авсан. Тэрбээр цааш Хорват, Германы хөвгүүдийг буулган авснаар шигшээд Италийн хөвгүүнтэй оноолт таарсан. Тэмцээний зургаад эрэмбэтэй тоглосон Итали хөвгүүн түүнээс илүү байж 7:5, 7:6 /7:2/-ийн харьцаагаар “Уимблдон”-ын хөвгүүдийн төрөлд түрүүллээ. "Уимблдон"-ын кортон дээр өөрийг нээсэн Чон Хён Өмнөд Солонгосын теннисний хөгжлийг олон улсын түвшинд харуулаад авсан.

Өмнөд Солонгосын нэрт теннисчин И Хён Тэг 2009 онд зодог тайлж байсан бөгөөд ид тоглож байх үед ATP чансааны 36 хүртэл бичигдэж байсан. Азийн тоглолтын хоёр удаагийн аварга И Хён Тэгийг залгамжлагч гарч ирж буй нь Өмнөд Солонгосын ирээдүй од Чон Хён өөрийг нээж чадсан юм.

Япон теннисчин харих болоогүй гэдгээ харуулав

"Уимблдон"-ы эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэг 32-т Япон теннисчин Кимико Датэ Крумм багтаж чадсан нь олны анхаарлын төвд байлаа.

Өдгөө 43 настай Япон теннисчний хувьд эхийн хоёр тойргийн учраагаа давсан ч гуравдугаар тойрогт дэлхийн манлай теннисчин агуу Серена Уильямстай тоглож, 6:2, 6:0-ийн харьцаагаар ялагдсан ч түүхэнд өөрийн нэрээ бичиж чадлаа.

Өдгөө эмэгтэй теннисдийн холбооны/WTA/ 65-т бичигдэж буй Япон теннисчний хувьд “Уимбльдон”-ы гуравдугаар тойрогт дэлхийн манлай теннисчинтэй тоглоно гэдэг нэр төрийн хэрэг боллоо. 1994, 2010 оны Азийн тоглолтын аварга Датэ Крумм 1996 онд “Уимбльдон”-ы
хагас шигшээд шалгарч байсан бөгөөд тэр жилдээ зодог тайлжээ. Теннисний
талбайдаа 12 жилийн дараа буюу 2008 онд эргэн ирсэн Датэ Крумм 2009 онд
БНСУ-ын "Hansol Korea Open"-д түрүүлж шуугиан тарьж байсан тэрбээр "Уимблдон"-нд оролцсоноор хамгийн ахмад эмэгтэй теннисчинээр түүхэнд бичигдлээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж