Хамгийн сайхан хаад, хатдыг шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хамгийн сайхан хаад, хатдыг шалгаруулжээ

BeautifulPeople.com гэх үзэсгэлэнтэй хүмүүсийг шалгаруулдаг сайт дэлхийн янз бүрийн орны хаад, хатдын чансааг гаргасан байна.

Хамгийн
сайхан хаан, хатан шалгаруулах санал асуулгад 127 мянган хүн оролцжээ.
Эмэгтэйчүүдийн чансааг Манокогийн ван III Реньегийн эхнэр агсан,
Америкийн жүжигчин бүсгүй  Грейс Келли тэргүүлэв. Хоёрдугаар байрт
Иорданы хатан хаан Рания Аль-Абдулла бичигджээ.

Гуравт нь,
Британийн жононгийн ирээдүйн эхнэр Кейт Миддлтон (хааны гэр бүлд албан
ёсоор ороогүй) оржээ. Миддлтон гэрлэлтийнхээ дараа гүн болох бөгөөд
тэрбээр энэ жагсаалтад хадам ээж байх ёстой байсан Уэльсийн Диана
гүнжээс дээгүүр бичигдлээ.

Эмэгтэйчүүдийн топ 10:
1.       Грейс Келли
2.       Рания Аль-Абдулла
3.       Кейт Миддлтон
4.       Уэльсийн гүнж Диана
5.       Монакогийн гүнж Шарлотта
6.       Гаятри Деви
7.       Шведын гүнж Мадлен
8.       Данийн хаан ширээ залгамжлагч гүнж Мари
9.       Гүнж Маргарет
10.     Масако Овада

Харин
эрчүүдийн жагсаалтыг Шведийн жонон Карлл Филипп, түүний дараа
Монакогийн ван Монако III Реньегийн ач хүү Андреа Казираги нарыг
нэрлэсэн байна.

Бүх жагсаалтыг доороос харж болно.
1.       Шведийн жонон Карл Филипп
2.       Андреа Казираги
3.       Данийн жонон Фредерик
4.       Уэльсийн жонон Гарри
5.       Уэльсийн жонон Уильям
6.       Грек ба данийн жонон Филипп
7.       Астурийн жонон Фелипе
8.       Люксембургийн герцог Гийом
9.       Монакогийн ван II Альбер
10.     Уэльсийн жонон Чарльз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж