Геннист бүртгүүлэх 5000 биелээчид биеллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Геннист бүртгүүлэх 5000 биелээчид биеллээ

Монгол үндэстэн, ястан бүрийн
гайхалтай түүх, соёлыг өгүүлэх үндэсний хувцасаар гоёсон бие биелгээчид
өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглалаа. Монголын ардын язгуур урлагийн
нэгэн төрөл бие биелгээг Геннист бүртгүүлэхээр 5204 бие биелээч нэгэн
зэрэг Сүхийн төлбайд биеллээ. Захчин, Баяд, Торгууд, Казак, Буриад,
Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд ястангууд өөр өөрсдийн үндэсний бие
биелгээгээ толилуулан “Жороо морины явдал”, “Хамаг монголын уриа”
бүжгийг нийтээрээ бүжин хурсан олныг баясгалаа. Хамгийн бяцхан биелээч
Баянхонгор аймгаас ирсэн гурван настай Золбоо хүү байсан бол хамгийн
ахмад биелээч нь 92 настай буурай байлаа.

Монголын бие биелгээг
Геннист бүртгүүлэх уг үйл ажиллагааг ардын язгуур урлагийн “Хөгсүү”
чуулгаас санаачлан эхлүүлсэн. Харин биелгээний дараа Геннисийн холбооноос ирүүлсэн 5000
батламжийг биелээчдэд гардуулах ёслол боллоо.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж