
Наадам нь ардчилалын үйл явцаа тууштай үргэлжлүүлэх чин итгэлээ батжуулж Ерөнхийлөгчийн сонгуулиа чөлөөтэй, шударгаар явуулаад удаагүй байгаа Монголын ард түмний хувьд үнэнхүү тэмдэглэлт баярт цэнгүүн билээ. Эдүгээгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хоёр талын харилцаагаа улам бүр бэхжүүлж, манай хоёр орны аль алийн ашиг тусын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн төлөө Америкийн Нэгдсэн Улс ажиллах болно.
Олон улсын болон холбоотны энхийг сахиулах үйл ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад нь Монгол Улсад талархал илэрхийлэе.
Даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж идэвхтэй оролцдог бөгөөд АНУ нь Монгол Улсын анд найз, түнш хэвээр байх болно.
Эх сурвалж: www.president.mn