Берлусконий шүүх хурлын товыг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Берлусконий шүүх хурлын товыг зарлажээ

Өнгөрсөн сард хүчирхийллийн хэргээр долоон жилийн хорих ял сонссон Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлусконийг татварын залилангийн хэргээр дахин ял оноохоор болсон тухай тус улсын шүүхээс мэдэгдэж энэ сарын гучинд шүүх хурлыг товлосон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр Берлусконий шүүх хурал таамаглаж байснаас эрт товлогдож байгаа нь энэ аж.

“Mediaset” компанийг эзэмшдэг экс Ерөнхий сайдыг өөрийн компаниараа дамжуулан телевизүүдийн кино гаргах эрхийг худалдан авч хиймлээр үнийг хөөрөгдүүлсэн хэмээн  буруутгаж байгаа юм.

Сильвио Берлускони нь татварын хэргээс өмнө 2010 онд хувийн сууцандаа зохион байгуулсан задгай үдэшлэгийн үеэр 17 настай Карима эль-Махроугт мөнгө төлж, бэлгийн харьцаанд орсон хэргээр давж заалдах шатны шүүх хурлаас түүнд таван жил улс төрд ажиллах эрхээ хасуулж, долоон жил шоронд хорих ял оноогоод байсан юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж