
Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр өгсөн үүрэг чиглэлийн дагуу гуравдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгож буй хишиг, хувийн талаар танилцуулж, хишиг хувийг 18-аас дээш насныханд олгох ажлыг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст өгч эхлэхээр болсон юм.
Хишиг, хувь хүртэх иргэн нь харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд иргэний үнэмлэх, нэг хувь цээж зургаа өгч бүртгүүлэн “Хүний хөгжил сан”-гийн дэвтрээ авна.
Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл, хоёр хувь цээж зураг бүрдүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.