АНУ ирэх онд Афганистанаас цэргээ татаж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

АНУ ирэх онд Афганистанаас цэргээ татаж магадгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх онд Афганистанд үүрэг гүйцэтгэж буй бүх цэргээ тус улсаас гаргаж магадгүй тухай Ерөнхийлөгчийн ажлын албаны нэгэн төлөөлөгчийн мэдэгдлийг CNN онцолжээ. Түүнчлэн Америкийн “New York Times” сонин Нэгдсэн улс ойрын хугацаанд халуун цэг гэгдэх Афганистанаас цэргүүддээ татаж эхлэх тухай саяхан мэдээлж энэ талаарх Барак Обама болон Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нарын таагүй харилцааны талаар мөн онцолсон байна.

Учир нь  хоёр орны төрийн тэргүүнүүд сүүлийн үед олон улсын анхаарлын төвд байгаа Талибан хөдөлгөөнтэй энх тайвны хэлэлцээр хийх асуудлаас болж таагүй харилцаатай байгаа аж. Энэ нь АНУ дээрх энх тайвны хэлэлцээрт Афганистаны эрх баригчдыг оролцуулахгүйгээр хийх гэж байгаатай холбоотой хэмээн зарим эх сурвалжууд тайлбарласан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж