УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Иргэдийг төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн үг хэллээ. Тэрээр “Ард түмэн бид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдлэн ардчилсан сонгууль хийж Монгол Улсын Ерөнхийлөгчөө дахин сонголоо. Өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхийг хүсч байна. Энэ сонголт нь эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн төлөөх сонголт байлаа. Ерөнхийлөгч өө, олон түмэнтэйгээ хамт байж, хөх тэнгэр, эзэн Чингисийн хөшөөний өмнө тангарагаа өргөсөнд талархаж байна” гэв.
Б.ЭНХМАА