Фукушима орчимд хөл хорилоо

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Фукушима орчимд хөл хорилоо

Японы ерөнхий сайд Наото Кан олон нийтэд хандаж Фукушимагийн атомын цахилгаан станцын орчим дахь 20 км голч бүхий ослын бүсийг хаалттай бүс болгосныг зарласан байна. Ингэснээр энэ бүсэд байх нь хууль бус үйлдэл болж байгаа гэдгийг анхааруулжээ. Тус бүс нутгаас 80 мянга гаран иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа ч нүүлгүй үлдсэн нэлээд олон гэр бүл амьдарсаар байгаа юм. Харин тэднийг гэр орондоо байгаа бүх л эд хогшлоо авах боломжийг нь хангаж өгнө гэж амлажээ. Үлдэж хоцорсон 60 орчим гэр бүлийнхэн энэ шийдвэрийг сонссон дороо биелүүлэх учиртай гэж албаныхан сануулсан байна. Японы засгийн газрыг төлөөлөн энэ асуудлыг хариуцан мэдэгдэл хийж байгаа ноён Эдано “Бид тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг бодолцон ийм арга хэмжээ авч байна. Фукушиагийн цахилгаан станцын нөхцөл байдал тогтворүй байгаа“ гэж мэдэгджээ.  

М.Наст 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж