Нигерийн ахлах сургуульд халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Нигерийн ахлах сургуульд халдлага гарчээ

Нигерийн албаны эх сурвалжуудаас өчигдөр мэдээлснээр тус улсын Йобе мужийн нэгэн ахлах сургуульд халдлага гарсны улмаас 20 сурагч, нэг багшийн хамт амиа алджээ. Өнгөрөгч бямба гаригт гарсан уг халдлагын үеэр биедээ хүнд гэмтэл авсан дөрвөн сурагчийн биеийн байдал одоогоор маш муу байгаа гэнэ. “Voice of Nigeria”-ийн мэдээлснээр гэмт этгээд сургуульд орж ирмэгцээ хичээл орж буй анги танхим руу галлаж эхэлсэн аж. Гэрчүүдийн мэдээлснээр халдлага бямба гаригийн өглөө гарчээ.

Одоогоор дээрх хэрэгт буруутай сэжигтнийг цагдаа нар баривчлаад байгаа ч хэргийн талаар тодорхой тайлбарыг хийгээгүй байгаа юм байна. Гэсэн хэдий ч эх сурвалжуудын мэдээлснээр Нигерийн хойд зүгт орших Йобе муж лалын гэмт бүлэглэл Боко Харам бүлэглэлийн идэвхитэй бүс тул уг гэмт бүлэглэлийг дээрх хэрэгт холбоотой хэмээн таамаглаж байгаа юм байна. Өнгөрөгч зургадугаар сард мөн Нигерийн өөр нэгэн ахлах сургуульд халдлага гарснаас долоон сурагч, хоёр багшийн хамт амиа алдаж байжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж