Австралийн цагаачид бослого гаргав

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Австралийн цагаачид бослого гаргав

Австралийн Сидней хотын ойролцоох хууль бус цагаачдыг саатуулах газар хоригдож байсан цагаачид бослого гаргаж, тус саатуулах газрын есөн барилгыг шатааж, үймээн дэгдээсэн байна. Өнгөрсөн шөнөжингөө бослогод нэгдсэн цагаач нартай цагдаа нар ширүүн тэмцэл өрнүүлсэн аж. Цагаач босогчид саатуулах газрын гал зуух, угаалгын газар зэрэг хэд хэдэн байгууламжийг шатааж амжжээ. Энэ үймээнд 100 гаруй хүн оролцсон гэж албаны мэдээнд дурдсан байна. Энэ үйл явдал сүүлийн үед Австралид газар авч байгаа хууль бус цагаачдын эсэргүүцлийн өрнөлтийг олон нийтэд илүү тодорхой харуулсан явдал болсон гэж тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Мөн сүүлийн саруудад саатуулах байранд байгаа цагаачид үймээн бослого гаргах, амиа хорлох нь олширч байгаа талаар ВВС мэдээлж байна. “Ногоон” тивд улам бүр олноор ирэх болсон цагаачдын идэвхжил ийм сөрөг үзэгдэлд хүргэх болсныг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд ч анхааралдаа аваад байгаа ажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж