Гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг болно

Монголын аялал жуулчлалын салбар хөрш орнуудтайгаа чуулахаар энэ сарын 27-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод тов тогтоожээ. Энэхүү хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар болон Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм байна. Өдөрлөгийн тухай өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын орлогч дарга П.Наранбаатар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн багш Ө.Амгалан нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөгөөр “Зүүн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж, Монгол, Орос, Хятадын бизнес, аялал жуулчлал эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдаа зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Арга хэмжээ гурван өдрийн турш үргэлжилнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж