Бон Жови хандив өргөжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Алдарт роккер Бон Жови өнгөрсөн жил “Сэнди” хар салхины улмаас орон гэргүй болсон төрөлх Нью-Жерсигийн ард түмэндээ нэг сая ам.доллар хандивлажээ. Тэрээр нэг сая ам.долларын мөнгөний чекее өчигдөр мужийн захирагч Крис Кристиед гардуулан өгч “Энэ бол ямар ч улс төрийн утга агуулга байхгүй зүйл. Учир нь би өөрөө энд өсч төрсөн, энд сургуульд сурсан, хамгийн анх эхнэртэйгээ энд л уулзсан. Харин байгалийн гамшигт нэрвэгдэж олон хүн амь насаа алдаж, олон иргэд орох оронгүй болсонд ганц би төдийгүй олон хүн харамссан. Тэгээд л би юу хийж чадах вэ, яаж туслах талаар бодож эхэлсэн. Олон хүнд дахин орон гэртэй болоход туслахыг маш их хүсч байна” гэжээ.

Өнгөрсөн жилийн 12-р сард гарсан “Сэнди” хар салхинаас болж Нью-Жерсид 140 хүн амь насаа алдсанаас гадна олон сая ам.долларын хохирол учирсан тухай мужийн захирагч энэ үеэр онцолсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж