Бор-Өндөрт Р.Анхбаатар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Бор-Өндөрт Р.Анхбаатар түрүүллээ

Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний их
баяр наадам нь Монголчуудын төдийгүй түүнд оролцож, сонирхож байгаа нийт
зочид төлөөлөгчдийн баяр цэнгэл болдог билээ. Энэ жил Архангай, Завхан,
Төв, Хэнтий зэрэг аймаг 90 жилийн ойгоо тэмдэглэнэ.

Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр сум байгуулагдсаны анхдугаар баяр наадам долдугаар сарын 3, 4-нд болж өнгөрлөө.

64 хүчит бөх барилдаж Бор-Өндөр сумын харьяат аймгийн заан Рэгдэлийн Анхбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул олноо "аат" хэмээн алдаршсан Шаравдорж арслангийн хүү Хэнтий аймгийн арслан Бямбатогтох үзүүр булаажээ.

Их шөвөгт аймгийн заан Шаравдоржийн Ариунбаатар шалгарав. Пауэрлифтингийн улсын аварга Ш.Ариунбаатар бол мөн аймгийн арслан Шаравдоржийн хүү юм.

Эх сурвалж: http://garid.hiimori.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж