– Аймгийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн шинээр томилогдон ирж байгаа албан хаагчидаа хүлээн авч мөн цол нэмж байгаа алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ. Баяр наадмын өмнө аймгийн цагдаагийн хэлтэст дөрвөн албан шинээр нэмэгдэж цагдаагийн тангарагтаа үнэнч яваа зургаан албан хаагч цолоор шагнагдлаа.
– Ойрын өдрүүдэд орсон мөндөртэй бороо хүчтэй салхины улмаас Түвшинширээ, Мөнххаан, Уулбаян суманд нийдээ 40 гаруй айлуудын гэр унаж багагүй хэмжээний хохирол учирчээ. Баяр наадмын өдрүүдэд усархаг ширүүн бороо орох төлөвтэй байгаа учраас ард иргэд анхаарал сэрэмжтэй байж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймгийн ОБХ-ээс анхаарууллаа.
– Монголын үүрэн холбооны Скайтел групп нийт хэрэглэгчиддээ Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг угтаж ээлжит урамшууллаараа бэлэг барьж байна. Скайтел групп нь хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон урамшуулал болгож бөөн бөөн сюрпризээ задаллаа.
– Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10-12-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтөй байна. Мөн 9,10-ны өдрүүдэд зарим нутгаар, 11-нд нутгийн зарим хэсгээр усархаг бороо орно. Борооны өмнө салхи зарим үед 20-24 м/сек хүрч ширүүсэх учраас ард иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг аймгийн УЦУОША-аас анхааруулж байна.
-Уралдааны морь унадаг хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн оролцооны байгууллага тодорхой ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн баяр наадмаас эхлэн уралдааны морь унаж байгаа хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хийх болжээ. Аймгийн баяр наадмын хурдан морь унаж байгаа унаачдын бүртгэл энэ сарын 9-ны өдөр морь барианы газарт цахимаар явагдахаар бэлтгэл ажил нь хангагдаж байна. Уяачид хүүхдүүдээ бүртгүүлэхээр ирэхдээ унаачын аав ээжийнх нь зөвшөөрөл, регистрийн дугаар, утасны дугаарыг мэдсэн байх шаардлагтай. Мөн унаач болон уяачын амжилтууд тодорхой байх хэрэгтэй юм байна.
– Нэг хэсэг нь бүтээгээд нөгөө хэсэг нь сүйтгээд байдаг явцуу ухамсар оршисоор л байна. Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд аймаг орон нутгийн асар их хөрөнгөөр босч байгаа Дөрвөлж толгойн цэцэрлэгийг эвдэж сүйтгэжээ. Бүтээн байгуулалт хийгээд төдийлөн удаагүй байтал цэцэрлэгт хүрээлэнгийн саравчийг сууриар нь унагаж эвдэлж хэмхлэн, хөшөө дурсгалууд дээр нь эрээчиж сараачиж хүн харахын аргагүй болгожээ.