Төсвийн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуралдана

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлт болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн барагдуулалтын байдалтай танилцаж санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцана.
 Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд эхэлнэ. Түүгээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.  Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.  Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж