Халуун орны хар салхи Карибын тэнгисийг чиглэв

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Халуун орны хар салхи Карибын тэнгисийг чиглэв

Карибын тэнгисийн зүүн зүгт орших арлуудаар халуун орны хүчтэй  хар салхи дэгдэж болзошгүй тухай хар салхинынаас урьдчилан сэргийлэх Пуэрто-Рикогийн төвөөс эхэлж Барбодост өчигдөр мэдээлжээ. Даваа гаригт Атлантын далайгаас эхэлсэн хүчтэй хар салхи өнөөдөр өглөөнөөс Карибын тэнгисийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа тухай сэрэмжлүүлгийг АНУ-ын цаг агаарын албаныхан  мэдээлсэн байна.

Харин Майами дахь Үндэсний Хар салхины төвөөс одоогийн байдлаар шуурганы хүч нэмэгдээгүй байгаа тухай мэдээлсэн ч цаг уурын шинжээчид цаашдаа салхины хүч ширүүссэнээс хар салхинд өртөж болзошгүй Доминикан, Гайти, Куба зэрэг улсуудад сэрэмжлүүлэг хүргээд байгаа юм байна. Учир нь хар салхи лхагва болон пүрэв гаригуудад дээрх нэр бүхий улсуудад харин баасан гаригт Багамын арлуудыг дайрах төлөвтэй байгаа аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж