Их, бага хэмжээний 200 гаруй түймэр асч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Их, бага хэмжээний 200 гаруй түймэр асч байна

Өнөөдрийн байдлаар нийт нутгаар 200 гаруй их бага хэмжээний түймэр асч байгаа гэнэ. Тухайлбал, Хөвсгөл, Төв аймгийн нутагт асч буй ой хээрийн түмрийг цурманд оруулаад байгаа бол Увс аймгийн нутагт ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлынхан нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн Богдхан уулын Хөх асгат, Хийморийн овоо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Билгүүний аманд ойн түймэр гарсныг цаг тухайд нь Нийслэлийн онцгой байдлын газар болон дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчид унтраасан байна. Хаврын хуурайшилт их байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж