Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даяангар хэмээх газарт энэ сарын 18-нд
гар аргаар олборлож байсан нинжа нар хоорондоо зодолдсноос болж нэг нь амь насаа
алджээ. Тус газарт өнөөдрийн байдлаар 200 гаруй нинжа гар аргаар алт олборлодог бөгөөд аймгийн
цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдийн ажлын
хэсэг удаа дараа таслан зогсоох арга хэмжээ авдаг ч, үр дүнгээ өгдөггүй гэнэ. Гap
аргаар алт олборлогчид алт ихтэй газраа булаалдсан хоорондоо зодолдож, машинаараа
мөргөлдсөнөөс нэгнийхээ аминд хүрсэн
байна.
Д.Долгор