Сүүлийн үед кино сонирхогчдыг байлдан дагуулаад буй “Despicable Me 2″ кино Хойд Америкийн Вox office-ийг ашиг орлогоороо тэргүүлж нэрт жүжигчин Жонни Деппийн тоглосон “The Lone Ranger" киног ардаа орхижээ. Universal кино компанийн бүтээл 76 сая ам.долларын өртгөөр хийгдсэн 3-D энэхүү кино өнгөрөгч сарын тавнаас эхлэн нээлтээ хийж одоогоор 293 сая ам.долларын ашиг олоод байгаа юм байна.
Харин жагсаалтын хоёрдугаарт өнгөрсөн долоо хоногт нийт 48.9 сая ам.долларын орлого олсон “The Lone Ranger," бичигдсэн бол гуравдугаарт “The Heat, дөрөвдүгээрт "Monsters University" бүтээлүүд тус тус удаалжээ. Харин жагсаалтын тавдугаарт нэрт жүжигчин Брэд Питийн "World War Z" кино бичигдсэн байна.
Э.АНХТУЯА