Бейонси аавынхаа хуриманд очоогүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Бейонси аавынхаа хуриманд очоогүй гэнэ

Дуучин Бейонсигийн аав Мэттью Ноулз өнгөрөгч зургадугаар сард өөрөөсөө олон насаар дүү загвар өмсөгч бүсгүй Жена Шармейн Эверитэй хуримлажээ. Харин аавынхаа хуриманд нэрт дуучин Бейонси болоод түүний загвар өмсөгч, дуучин дүү Соланж нар цаг зав багатай шалтгаанаар очиж чадаагүй гэнэ.

Энэ тухай нэрт дуучны аав Мэттью TMZ-д өгсөн ярилцлагандаа дурьдаж “надад жаахан харамсалтай байгаа ч тэд маш завгүй хүмүүс. Мэдээж боломж гарвал охид маань аавынхаа хуриманд ирэх л байсан” хэмээн хүүхдүүдээ өмөөрчээ. Нэрт поп од охиныхоо менежерээр ажиллах Мэттью 2011 онд өмнөх эхнэр Тинагаас албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байна. Хэдийгээр охид нь аавынхаа амьдралын чухал цаг мөчид хамтдаа байгаагүй ч  халуун дулаан харилцаанд нь ямар ч өөрчлөлт гарахгүй хэмээн Мэттью мөн дээрх ярилцлагандаа онцолжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж