“Домогт Ану хатан” жүжгийг амжиж үзээрэй

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

“Домогт Ану хатан” жүжгийг амжиж үзээрэй

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Домогт Ану хатан” жүжгийг энэ сарын 30-ныг хүртэл өдөр бүр 19.00 цагаас тоглож байна. Энэ түүхэн жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар найруулан Ану хатны дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Ц.Баясгалан, Галдан бошигтын дүрд Ц.Цэрэнболд, Данжилагийн дүрд жүжигчин Б.Эрдэнэбилэг, Очирт цэцний дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Галдмаа баатарт Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Мандарваад Соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь, Балсанд  Соёлын тэргүүний ажилтан  Г.Эрхэмбаяр, Равдан зайсанд Гавьяат жүжигчин С.Дамдин, Цэвээнравданд Соёлын тэргүүний ажилтан  Г.Амгаланбаатар, Содномравданд Г.Алтаншагай, Маханд Соёлын тэргүүний ажилтан  Д.Баттөмөр, Майяад М.Тогтохжаргал, Ахайд жүжигчин Д.Ганцэцэг  нар тогложээ. Харин жүжгийн хөгжим, дууны аяыг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичсэн аж.

Энэ сарын 8-нд нээлтээ хийсэн “Домогт Ану хатан” жүжгийн тасалбар эрэлт ихтэй байгаа учир, үзэж амжаагүй үзэгчид яаравчлаарай.

М.Урин 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж