
Түүнчлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон “Хүй долоон худаг”-т явуулын лаборатори ажиллаж, газар дээрээс нь дээж авч шинжилгээнд хамруулж ажиллана. Мөн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм. Баяр наадам болохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулахаар хог хаягдлын цэвэрлэгээ зайлуулалт, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байрлах худгийн усны дээжийг шинжилгээнд хамруулаад байна.
Мөн худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж иргэдэд худалдаа үйлчилгээний мөрдөх горим, анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.