Загварын акулуудын логоны түүх

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Загварын акулуудын логоны түүх

@Fashion Yourself

Загвар сонирхдог хүн бүр алдартай брэндүүдийн
логог хараад энэ тэрнийх байна гэж таньдаг шүү дээ. Гэхдээ бид түүний үүсэл
цаад нарийн учрыг нь мэддэггүй шүү дээ. Ингээд бүгдээрээ хамтдаа зарим логоны
түүх болоод далд утгатай танилцацгаая.


Lacoste бол маш олон жилийн түүхтэй, нэр хүнд
сайтай брэнд билээ. Тэдний логон дээр байдаг нарийхан ногоон матарыг тэдний
хувцас загварт дуртай хүн бүр мэднэ шүү дээ. 1933 Jean Rene Lacoste компаниа
байгуулчихаад хамгийн анх теннисний подволакийн хийж байсан ба тэр теннисийн
спортод Матар нэрээрээ алдартай байсан. Түүний нэг найз санамсаргүй зүгээр
тоглоом болгоод матар зурж өгсөн нь тус брэндийн лого болсон байна.

Fendi-ийн хоёр тийш харж өөд өөдөөсөө байрласан F
үсэг нь заримдаа та нарт эвлүүлдэг тоглоом шиг санагддаг уу? Ерөнхийдөө тус
брэндийн нууцлаг таашгүй байдлыг илэрхийлсэн уг логог Karl Lagerfeld нь 
Edward болон Adele Fend нарт зохиож өгжээ. Энэ нь ч тэдэнд таалагдаж одоо
тэдний бүх коллекцийг тамгалж байна.

Chanel-ын хоёр С үсэг эсрэг тийш харж хагас
нийлсэн  лого нь хамгийн анх загварын ертөнцөд 1925 онд тэдний Chanel #5
үнэртэй усаар танигдсан. Түүхэндээ 2 төрлийн лого хэрэглэж байсан уг брэндийн
эхний лого нь Mikhail Vrubel-н хувийн таних тэмдэг болж байсан 2 ширхэг морины
тах байв. Энэхүү хөндлөн 2 морины тах нь амжилт болон азын бэлэг тэмдэг
хэмээгддэг байв. Ямартаа ч бид энэ алдартай логог Францын загварын ордныг
үндэслэгч Coco Chanel-ын эхний үсгүүд гэж боддог шүү дээ. Ингээд бодол чинь бага
зэрэг өөр болсон байх гэж итгэж байна.

Calvin Klein 1942 оны 11 сарын 19-нд нээлтээ хийж
байсан ба тэр үед уг лого ч бий болсон. Гэхдээ эхэндээ тийм ч их ашиглагддаггүй
байжээ. CK 2 үсэг нь брэндийг илэрхийлж чадах бусдад таниулахад амар хялбар
байсан учраас бидэнд ч мөн маш сайн хоногшиж чадсан билээ. Хар өнгийн лого нь
Haute Couture стилийн хувцсан дээр хэрэглэгддэг бол цагаан нь спорт хувцсанд
харин саарал нь энгийн чөлөөт хувцсанд хэрэглэгддэг юм байна.

Hermès бол өндөр зиндаанийханд зориулсан
классик стилийн брэнд. Тиймдээ ч тэд язгууртныг илэрхийлэх морин тэргийг
логондоо хийж өгсөн нь цаанаа бас нарийн учиртай. Тэд сүйх тэргийг хараад уг
брэнд хэр удаан оршин тогтнож баячуудыг хувцасласнаа бас илэрхийлэх гэсэн
хэрэг.

Burberry Prorsum тэдний түүх 1856 онд Thomas
Burberry анхны дэлгүүрээ нээснээс эхэлжээ. Тэд анхлан ус нэвтэрдэггүй
материалаар цэргүүдэд цув гадуур хувцас хийж өгдөг байсан. 1901 он гэхэд тэд
өөрсдийн лого болоод хувцсаараа чамгүй алдартай болсон байсан. Тэдний логон
дээр хуяг дуулгатай морин цэрэг тэдний нэртэй тугийг барьсан байдаг нь ийм
учиртай билээ. Тиймдээ ч тэдний хувцаснууд цаанаа нэг эрэлхэг шинжтэй
цэргийн өнгө аястай байдаг байх нь.


Versace лого бол Грекийн эртний үлгэр домгийн
баатраас сэдэвлэсэн лого бөгөөд Medusa-ын дүр төрхийг логогоо болгон сонгон
авжээ.  1978 онд Gianni Versace үүнийг зохиосон ба тэрээр нөгөө байдаг л
классик  дүр төрхөөс татгалзсандаа үүнийг сонгосон гэдэг.


Adidas фирмийн үүсгэн байгуулагчийг Adolf
Dassler гэдэг байжээ. 1949 онд уг фирмийг үндэслэгч өөрийн нэрний эхний үеэс
Adi-г хоёр дах үеэс Das хэмээх үеийг авч Adidasгэж нэрлэсэн түүхтэй юм.Харин
Adidas –ын логоны учир нь Adolf Dassler 3 хүүтэй болохоор тэднийгээ төлөөлүүлэн
3 зураас эсвэл 3 дэлбээ бүхий логог зохиолгосон гэдэг.Ташуу 3 зураас нь 3 хүү
насныхаа эрэмбээр байгаа санааг илэрхийлжээ.Adidas хэмээх нэрийг “All Day I Dream About Sports” буюу “Бүхий л
өдрийн туршид би зөвхөн спортын тухай л мөрөөддөг” гэсэн хэлцийн эхний
үсгүүдийн нийлэмж ч гэж үзэх хүмүүс цөөнгүй байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж