Авлига авсан сайдын цаазын ялыг хөнгөлжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Авлига авсан сайдын цаазын ялыг хөнгөлжээ

Хятадын шүүхээс эрх мэдлээ хэтрүүлж, хээл хахууль авсан хэрэгт буруутай Хятадын Төмөр замын сайд асан Лю Жизюнд оноосон цаазаар авах ялыг хөнгөлөх шийдвэр гаргажээ. Лю Жизюн өнгөрсөн 25 жилийн хугацаанд 10 орчим сая ам.долларын хээл хахууль авсан нь шүүхээр тогтоогдсон байна. Хятадын Синьхуа агентлагт мэдээлснээр Хятадын Төмөр замын сайдаар ажиллаж байсан нөлөө бүхий Засгийн газрын экс гишүүн Лю Жизюн өнгөрсөн тавдугаар сард Коммунист намаас хөөгдсөн ба түүнийг шүүх хурал өнөө өглөө Бээжин хотноо эхэлжээ. Лю Жизюн 2003 оноос хойш Хятадын төмөр замын сайдаар ажиллаж байх хугацаандаа төмөр замын салбарт олон сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан гавъяатай боловч 2011 оны хоёрдугаар сард авлигын хэрэгт холбогдон суудлаасаа огцорсон байна.

Хятадын хуулиар цаазаар авах ялыг хөнгөрүүлсэн нөхцөлд бүх насаараа шоронд хорих ялаар солигддог аж.

Лю Жизюныг шүүх хурал нь Хятадын шинэ дарга Си Жинпин өнгөрсөн гуравдугаар сард албан үүргээ хүлээж авснаас ердөө гурван сарын дараа болж буйгаараа анхаарал татаж байна. Си Жинпин нь Хятадын шинэ даргаар томилогдсоныхоо дараа авлига хээл хахуультай хатуу тэмцэхээ мэдэгдэж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж