
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
11, 12-нд “Хүй 7 худаг-Төв цэнгэлдэх” чиглэлийн их багтаамжийн автобус М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13-нд “Хүй 7 худаг-МУБИС” чиглэлд МУБИС-ийн баруун талын автобусны зогсоолоос явах юм.
| | Тээврийн хэрэгслийн төрөл | Тээврийн хэрэгслийн | Зорчих үнэ | ||||
Том хүн | Хүүхэд | |||||||
1 | Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон | Бага багтаамжийн автобус | 4 | 1000 | 300 | |||
2 | Хүй 7 худаг -7 буудал | Бага багтаамжийн автобус | 4 | 1000 | 300 | |||
3 | Хүй 7 худаг –III, IV хорооллын эцэс | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |||
4 | Хүй 7 худаг -5 шар | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |||
5 | Хүй 7 худаг –Ханын материалын комбинат | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |||
6 | Хүй 7 худаг –Төмөр замын буудал | Бага багтаамжийн автобус | 10 | 300 | 100 | |||
Бага багтаамжийн автобусны дүн | 30 | |||||||
7 | Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх хүрээлэн | Их багтаамжийн автобус | | 800 | 300 | |||
Нийт дүн | 50 | |||||||
|
|
|
|
|
|
|
Харин Төв цэнгэлдэх хүрээлэнрүү нийт 31 чиглэлээс 256 автобус 08:00-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна. Мөн наадмын өдрүүдэд иргэд “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм. Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсаар өгч болох юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Наадмын өдрүүдээр төв цэнгэлдэх хүрээлэн рүү ирэх чиглэлийг доорхи хүснэгтээс харна уу.
д/д | Чиглэлийн дугаар | Явах чиглэл |
1 | М:1, 4, 6, 9, 13, 15, 16, 17, 17/б/, 18, 20, 22, 23, 25а, 26, | Олимпийн гудамж, Энхтайваны гүүрээр явж “Төв цэнгэлдэх |
| 31 чиглэлийн 256 автобус Төв цэнгэлдэхэд орж, | |
2 | Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино | 10 автобус 3 -5 минутын интервалтайгаар явна. |
3 | “Мишээл экспо” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино | 5 автобус богино эргэлтээр үнэгүй явна. |